Өндөр гэгээний мэндэлсний 380 жилийн ой энэ сарын 24-26-нд болно
Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн даншиг наадам энэ сарын 24-26-ны өдрүүдэд Хархорин суманд болно.
Мэдээллийн алба

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн даншиг наадам энэ сарын 24-26-ны өдрүүдэд Хархорин суманд болно. Ойг зохион байгууллах хороог УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж ахлаж байгаа бөгөөд ойн хүрээнд 15 орчим ажил хийх юм. Тодруулбал, Өндөр гэгээний түүхэнд гүйцэтгэсэн үүргийг тод томруун харуулах, үүнийг үнэн бодитоор олон нийтэд хүргэх үүднээс Унгер улсад монголч эрдэмтдийн чуулга уулзалт зохион байгуулж, мөн Төрийн ордонд өнгөрсөн тавдугаар сард “Өндөр гэгээн Занабазар” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал хийсэн байна.


















