Өндөр гэгээний ойг тэмдэглэнэ
Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тэмдэглэхийн тулд Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагатай болжээ.
Мэдээллийн алба

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тэмдэглэхийн тулд Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагатай болжээ.
Засгийн газраас баталсан “Ой тэмдэглэх тухай” журамд 50, 100 зэрэг тэгш ойг тэмдэглэх тухай заасан байдаг бол Монголын төр шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, анхдугаар Богд Гомбодоржийн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой ирэх онд тохиож, үүнийг улс орон даяар тэмдэглэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм.
Тиймээс Засгийн газрын ойрын хуралдаанаар тухайн журамд өөрчлөлт оруулж байж дээрх ойг тэмдэглэх шийдвэр гарна. Түүний дараа Их гэгээний мэндэлсний ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах комисс томилогдоно хэмээн Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас орон нутагт мэдээллээ.


















