Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өндөр настнуудыг дээрэмддэг этгээдүүдийг илрүүлжээ

Дээрх этгээдүүд нь урьд өмнө өндөр настай эмэгтэйчүүдийг орон сууцны орц, лифтэнд хүч хэрэглэн зүүж яваа алт, монетон үнэт эдлэлээр хийгдсэн ээмэг, барьж яваа гар цүнх зэргийг булааж, дээрэмдсэн 12 үйлдэл хүлээгээд байна.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өндөр настнуудыг дээрэмддэг этгээдүүдийг илрүүлжээ
Өндөр настнуудыг дээрэмддэг этгээдүүдийг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчид энэ сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн П-г үл таних 2 эрэгтэй хүн хоолойг нь боож амыг нь таглан сүүжин хэлбэрийн алтан ээмэг, гар цүнхтэй бэлэн мөнгө, бичиг баримт зэрэг эд зүйлийг дээрэмдэн авч явсан хэргийг урьд өмнө нь дээрмийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан БЗД-ийн 23 дугаар хороонд оршин суух Г, хулгайн гэмт хэргээр ял эдэлж байсан Хөвсгөл аймгийн харьяат Л нар үйлдсэн болохыг илрүүлэн шалгаж байна.

Хуваалцах