Өндөр оноотой оюутнуудад тэтгэлэг олгоно
Тодруулбал, өнгөрсөн хичээлийн жилд улсаас бүх оюутнуудад тэтгэлэг олгодог байсан бол энэ хичээлийн жил 2.0-аас дээш голч оноотой оюутнуудад тэтгэлэг олгохоор болсон байна.
Мэдээллийн алба

Монголын Оюутны Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Оюутны тангарагийн баяр” өнөөдөр болсон. Энэ үеэр зөвхөн сайн дүнтэй суралцсан оюутнуудад тэтгэлэг олгох болсон гэдгийг дуулгалаа.
Тодруулбал, өнгөрсөн хичээлийн жилд улсаас бүх оюутнуудад тэтгэлэг олгодог байсан бол энэ хичээлийн жил 2.8-аас дээш голч оноотой оюутнуудад тэтгэлэг олгохоор болсон байна. Тиймээс оюутнууд илүү хариуцлагатай суралцах шаардлагатай гэдгийг энэ үеэр Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч Х.Батсайхан хэллээ. Дэлгэрэнгүйг мэдээллийн "Хурд" агентлагийн бэлтгэснээр хүргэж байна.


















