Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өндөр өртөгтэй үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа

Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Лангуунаас алтан гинжнүүд хулгайд алдсан” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 37 настай, эрэгтэй, “С” уг хэргийг үйлдсэн болохыг олж тогтоон бари

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өндөр өртөгтэй үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа
Өндөр өртөгтэй үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа. Зураг: МҮОНРТ

Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Лангуунаас алтан гинжнүүд хулгайд алдсан” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 37 настай, эрэгтэй, “С” уг хэргийг үйлдсэн болохыг олж тогтоон баривчиллаа.

Уг этгээдийг баривчлах ажиллагаа явуулах үед эд мөрийн баримтаар үнэт эдлэл, булган шуба зэргийг хураан авав.

Дээрх этгээд нь Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг лангуунаас үнэт эдлэл, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвөөс булган шуба хулгайлсан болох нь тогтоогдоод байна.

Иймд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг ирдэг та бүхэн өөрийн бараа бүтээгдэхүүнээ ил, хараа хяналтгүй орхихгүй байх, эргэн тойрондоо хяналтын камер суурилуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Хуваалцах