Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ

Баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ
Өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ. Зураг: МҮОНРТ

Баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ. Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг томилсонтой холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын дарга онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд пиротехникийн хэрэгсэл, гэр байшингийн галлагаа, обьектын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, автомашин техник, хүн хүчний бэлтгэл бэлэн байдлыг хангуулан, албан хаагчдын ажлын хариуцлага, сахилга, ёс зүйг дээшлүүлж Аврах анги, Гал түймэр унтраах аврах ангиудын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг нийт бие бүрэлдэхүүнд үүрэг болголоо гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах