Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өндөржүүлсэн бэлэн байдлыг 7 хоног сунгалаа

Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, Улсын онцгой комисстой зөвшилцсөний эцэст хорио цээрийн дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдлыг дахин 7 хоног үргэлжлүүлэхээр болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өндөржүүлсэн бэлэн байдлыг 7 хоног сунгалаа
Өндөржүүлсэн бэлэн байдлыг 7 хоног сунгалаа. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, Улсын онцгой комисстой зөвшилцсөний эцэст хорио цээрийн дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдлыг дахин 7 хоног үргэлжлүүлэхээр болжээ. Тус аймгийн 11 сумын 45 багийн 930 орчим өрхийн 65 голомтод Олон улсын хорио цээрийн ангилалд багтах бог малын гоц халдварт мялзан өвчин оношлогдсоноос хойш 20 хонож байна.

2016 оны есдүгээр сарын 30-ны байдлаар уг өвчнөөр 73423 толгой мал өвчилж, 11840 мал хорогдож, 40 толгой малыг устгажээ.

2016 оны есдүгээр сарын 30-ны байдлаар уг өвчнөөр 73423 толгой мал өвчилж, 11840 мал хорогдож, 40 толгой малыг устгажээ. Харин 57977 толгой мал эдгэрч 3566 толгой мал өвчтэй байгаа мэдээлэл байна.

Мялзан өвчний тархалт өвчлөл буурч байгаа боловч Мөст, Жаргалант, Буянт сумдад голомтын бүсдээ өвчлөл нэмэгдсээр байгаа юм. Вакцинжуулалтыг ойрын хугацаанд эхлүүлэхаж. Харин вакцинжуулалт эхлэхээс өмнө албан байгууллага, айл өрх бүр мах нөөцлөхөд анхаарах хэрэгтэйг мэргэжлийнхэн зөвлөж байна.

Хуваалцах