Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх сарын 30-ны өдрийг хүртэл сунгалаа

Засгийн газрын өнөөдрийн /2020.02.19/ ээлжит хуралдаанаар шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс манай улсад хэрэгжиж байгаа өндөржүүлсэн бэлэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг  ирэх сарын 30-ны өдрийг хүртэл сунгалаа
Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх сарын 30-ны өдрийг хүртэл сунгалаа. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын өнөөдрийн /2020.02.19/ ээлжит хуралдаанаар шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс манай улсад хэрэгжиж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэрийг гаргасан байна.

Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссоос өнгөрсөн сарын 24-нд гаргасан сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэрийн хэрэгжих хугацааг ирэх сарын 30 хүртэл байхаар сунгаж байгаа аж.

Хуваалцах