Өндөрхаан нэрийг Чингис болгох нь эцэслэн шийдэгдээгүй
Сүүлийн үед хэвлэл мэдээллийнхэн Хэнтий аймгийн төв Өндөрхаан сумын нэрийг Чингис болгон өөрчилөө хэмээн мэдээлсэн.
Мэдээллийн алба

Сүүлийн үед хэвлэл мэдээллийнхэн Хэнтий аймгийн төв Өндөрхаан сумын нэрийг Чингис болгон өөрчилөө хэмээн мэдээлсэн.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан өдөр тутмын "Өнөөдөр" сонины сурвалжлагчид өгсөн ярилцлагандаа “Сум, дүүрэг, аймаг шинээр байгуулах, татан буулгах, нэрийг нь өөрчлөх асуудлыг УИХ шийднэ. Өндөрхаан сумыг Чингис нэртэй болгох, эсэх талаар төдийлөн сайн мэдээлэл аваагүй байна. Ямар ч байсан Засгийн газар энэ асуудлыг ярих байх” хэмээн хэлсэн байна.


















