Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өндөрхааны дэд станцын өргөтгөлийн ажлыг ЭХЯ хүлээж авлаа

Өндөрхааны цахилгаан дамжуулах дэд станцын чадлыг 60 хувиар нэмэгдүүлэх станцын өргөтгөл ашиглалтад оржээ. Хэнтий аймгийн Чингис хотын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор ийнхүү 110/35/6 кВт-ын дэд станцын өргөтгөлийн ажлыг Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК-

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өндөрхааны дэд станцын өргөтгөлийн ажлыг ЭХЯ хүлээж авлаа
Өндөрхааны дэд станцын өргөтгөлийн ажлыг ЭХЯ хүлээж авлаа. Зураг: МҮОНРТ

Өндөрхааны цахилгаан дамжуулах дэд станцын чадлыг 60 хувиар нэмэгдүүлэх станцын өргөтгөл ашиглалтад оржээ. Хэнтий аймгийн Чингис хотын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор ийнхүү 110/35/6 кВт-ын дэд станцын өргөтгөлийн ажлыг Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК-ний Багануур, зүүн өмнөд бүсийн салбар хийж гүйцэтгэсэн байна.

Ингэснээр Хэнтий аймгийн Чингис хотын цахилгаан эрчим хүчний чадлыг 3-4 МВт-аар нэмэгдүүлэх боломж бүрдэж, ойрын 8-10 жилийн хугацаанд өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг бүрэн хангах боломжтой болж байгаа аж. Шинэ өргөтгөл ашиглалатад орсноор, хамгийн эхэнд аймаг бүрт хэрэгжиж байгаа 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн Чингис хотод баригдаж байгаа шинэ орон сууцууд найдвартай эрчим хүчээр хангагдах боломж бүрдэж, үйлдвэр, үйлчилгээний газрууд шинээр нээгдэн ажиллахад эрчим хүчний зүгээс учрах хүндрэл бэрхшээл бүрэн арилах юм байна.

Хуваалцах