Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өндөрхангай сумын малчид байгаль хамгаалагчийн түр үнэмлэхтэй болжээ

Төрийн тахилгатай Ханхөхий нуруунд өнгөрсөн жил самар их гарсан учраас наймдугаар сарын сүүлээс эхлээд самар бэлтгэх зорилготой олон иргэн ирсэн.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өндөрхангай сумын малчид байгаль хамгаалагчийн түр үнэмлэхтэй болжээ
Өндөрхангай сумын малчид байгаль хамгаалагчийн түр үнэмлэхтэй болжээ. Зураг: МҮОНРТ

Төрийн тахилгатай Ханхөхий нуруунд өнгөрсөн жил самар их гарсан учраас наймдугаар сарын сүүлээс эхлээд самар бэлтгэх зорилготой олон иргэн ирсэн. Тэд уулын ам болгонд гарч, дуртай газраасаа самар бэлтгэж, ойд хог хаяхаас эхлээд их хэмжээний хохирол учруулж байжээ. Мөн ойд түймэр гарч, ан амьтад ч дайжсан тухай орон нутгийн удирдлагууд хэлж байлаа. Харин энэ жил ойд самар бэлтгэж байгаа хүмүүс харагдсангүй. Эртнээс сумын захиргаанаас самар бэлтгэлийн ажлыг анхааралдаа авч, сумынхаа малчин өрхөд байгаль хамгаалагчийн түр үнэмлэх өгсөн нь үр дүнтэй арга болжээ.

Байгалийг түр хамгаалагчийн үнэмлэх авсан иргэд самар түүх зөвшөөрөл олгох хүртэл буюу есдүгээр сарын сүүлч хүртэл ойгоо хамгаалах юм. Харин Байгаль орчны яамнаас самар түүх зөвшөөрөл олгоход тэд өөрсдийнхөө хамгаалсан талбайд орж самар бэлтгэнэ. Энэ нь орон нутагт ашигтай төдийгүй байгаль орчинд ээлтэй юм. Өндөрхангай сумын 70 орчим айл байгаль түр хамгаалах үнэмлэх авсан байна.

Өндөрхангай сумын нутаг дэвсгэрт хамаарах энэ ой нь самрын хамгийн их нөөцтэй хэсэгт ордог байна. Харин энэ жил орон нутгийн зүгээс ойгоо хамгаалах зөв менежмент хийсэн нь хуш модыг гэмтээхгүй, ан амьтдыг үргээхгүй байх гээд тусгай хамгаалалттай газрыг хэвээр авч үлдэхэд чухал зүйл болжээ.

Хуваалцах