Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үнэт эдлэл хулгайлсан хэргийг илрүүлжээ

Айлын цоож эвдэж үнэт эдлэл хулгайлсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд айлын цоож эвдэн, гэрээс нь дунд гарын манан хөөрөг, дээлийн мөнгөн товч,

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үнэт эдлэл хулгайлсан хэргийг илрүүлжээ
Үнэт эдлэл хулгайлсан хэргийг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Айлын цоож эвдэж үнэт эдлэл хулгайлсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд айлын цоож эвдэн, гэрээс нь дунд гарын манан хөөрөг, дээлийн мөнгөн товч, гурван хурган дотортой дээл хулгайлсан хэрэг гарчээ. Уг хэргийг Жаргалтхаан сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Ч.Наранбат, цагдаа цагдаагийн ахлах ахлагч С.Отгонбаяр нар шуурхай ажиллан илрүүлж, сэжигтэн Б-г баривчилжээ.

Иймд иргэд та бүхэн гэрээ эзэнгүй орхиж явах болсон тохиолдолд хажуу айл болон хамаатан садандаа захиж үлдээх, гэр, байшингийнхаа хаалга, цонхны түгжээг сайжруулах зэргээр орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү.

Хуваалцах