Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Үнэт цаас гаргах тогтоолын төслийг УИХ батлав

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийж дуусгав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үнэт цаас гаргах тогтоолын төслийг УИХ батлав
Үнэт цаас гаргах тогтоолын төслийг УИХ батлав. Зураг: МҮОНРТ

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийж дуусгав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүдээс асуулт гарсангүй тул УИХ дахь Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Ингэснээр Төсвийн байнгын хороо үдээс хойш хуралдаж, төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийх юм.

Мөн хуралдаанаар “Засгийн газарт үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Уул уурхайн олборлолтоос шалтгаалж Хүний хөгжил сангийн мөнгө тасалдаж байгаа гэж ойлгож байгаа. Засгийн газар үнэт цаас гаргах замаар хүүхдийн мөнгийг шийдвэрлэнэ гэдэг нэг удаагийн арга хэмжээ юм. Иймд 2014 оны төсвийг хэлэлцэх үед Засгийн газар өөр эх үүсвэртэй болох тал дээр анхаарах нь зүйтэй гэсэн санал хэлсэн бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Бонд гаргана гэдэг бол "гал унтрааж" байгаа хэрэг. Цаашид хүүхдийн мөнгийг баталгаатай эх үүсвэртэй болгох тал дээр Засгийн газар анхаарах хэрэгтэй гэлээ. Өөрөөр нэмж тодруулах зүйл гараагүй тул Засгийн газарт үнэт цаас гаргах тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлав.

Энэхүү хуралдаанаар “Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан нь хүндэтгэлийн хуралдаан хуралдахтай холбогдуулан чуулган түр завсарлалаа.

Түлхүүр үг:УИХ
Хуваалцах