Үнэт цаасны брокер диллерийн компани дансыг автоматаар нээдэг болжээ
Брокер диллерийн 50 гаруй компаниас цахим сүлжээнд холбогдсон 45 компани хувьцаа эзмшигчийн дансыг автоматаар нээх боломжтой болсон гэж Үнэт цаасын төвлөрсөн хадгаламжийн төв мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Брокер диллерийн 50 гаруй компаниас цахим сүлжээнд холбогдсон 45 компани хувьцаа эзмшигчийн дансыг автоматаар нээх боломжтой болсон гэж Үнэт цаасын төвлөрсөн хадгаламжийн төв мэдэгдлээ.
Тус төв өнгөрсөн гуравдугаар сараас бүртгэлдээ шинэ программ нэвтрүүлснээр хувьцаа эзэмшигчийн дансыг автоматаар нээдэг болсон. Ингэснээр хүлээгдэл арилжээ. Өнөөдөр тус төвөөс шалтгаалсан ямар нэгэн чирэгдэл байхгүй гэж Үнэт цаасын төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал н.Байгалмаа хэллээ.
Улсын хэмжээгээр нэг сая 813 мянга гаруй иргэн дансаа нээлгээд байгаагаас 2200 нь гадаадын иргэн байна. Мөн дотоодын 2800-аад аж ахуйн нэгж үнэт цаасны дансаа нээлгэжээ.


















