Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үнэт цаасны компаниудын санхүүгийн тайланг цахим хэлбэрээр авч эхэллээ

Санхүүгийн зохицуулах хорооноос Үнэт цаасны компаниудын нягтлан бодогчдод тусгайлан сургалт зохион байгуулж, санхүүгийн тайлангын заавар, маягт, цахим болон хэвлэмэл хэлбэрээр тайланг хэрхэн өгөх талаар мэдээлэл өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үнэт цаасны компаниудын санхүүгийн тайланг  цахим хэлбэрээр авч эхэллээ
Үнэт цаасны компаниудын санхүүгийн тайланг цахим хэлбэрээр авч эхэллээ. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн зохицуулах хорооноос Үнэт цаасны компаниудын нягтлан бодогчдод тусгайлан сургалт зохион байгуулж, санхүүгийн тайлангын заавар, маягт, цахим болон хэвлэмэл хэлбэрээр тайланг хэрхэн өгөх талаар мэдээлэл өглөө.

Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 103/131 тоот хамтарсан тушаалаар "Үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд мөрдөгдөх нягтлан бодох бүртгэлийн заавар", "Үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд мөрдөгдөх дансны жишиг жагсаалт, санхүүгийн тайлан болон түүний тодруулгын маягт"-ыг шинэчлэн баталсан юм.

Олон Улсын стандартад нийцүүлэн шинэчлэн баталсан журмын дагуу Үнэт цаасны компаниудын санхүүгийн тайланг энэ оны 3 дугаар улирлаас эхлэн Хороо шинэ журамд нийцүүлэн цахим болон хэвлэмэл хэлбэрээр хүлээн авч эхлээд байна. Дээрх сургалтанд нийт 30 ҮЦК хамрагдлаа.

Сургалттай холбоотой материалыг дараах холбоосоор татаж авна уу: Татах
Хороонд цахимаар ирүүлэх тайлангийн маягтыг ЭНДЭЭС татаж, fina@frc.gov.mn хаягаар илгээнэ.

Мөн түүнчлэн, цахим тайлагналын системийг төгөлдөржүүлэх үүднээс үнэт цаасны компаниудаас холбогдох санал хүсэлтийгfinasec@frc.mn хаягаар хүлээн авч байна.

Нийт Үнэт цаасны компаниудын анхааралд!

Үнэт цаасны компаниудын 2015 оны 3 дугаар улирлын санхүүгийн тайланг

Монгол Улсын Сангийн Яам болон Монголын хөрөнгийн биржид

хуучин маягтаар хүргүүлэх, харин Санхүүгийн зохицуулах хороонд шинэчилсэн маягтаар ирүүлэхийг анхаарна уу.

Хуваалцах