Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Унгар, Латвийн Гадаад хэргийн сайд уулзаж цагаачдын асуудлаар хэлэлцлээ

Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сиярто өчигдөр Латви улсад айлчлал хийлээ. Тэрбээр Латвийн Гадаад хэргийн сайдтай уулзаж, Европын холбоо, Польш, Беларусийн хил дээр гацсан цагаачдын асуудлаар хэлэлцсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Унгар, Латвийн Гадаад хэргийн сайд уулзаж цагаачдын асуудлаар хэлэлцлээ
Унгар, Латвийн Гадаад хэргийн сайд уулзаж цагаачдын асуудлаар хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сиярто өчигдөр Латви улсад айлчлал хийлээ. Тэрбээр Латвийн Гадаад хэргийн сайдтай уулзаж, Европын холбоо, Польш, Беларусийн хил дээр гацсан цагаачдын асуудлаар хэлэлцсэн байна.

Өнгөрсөн зунаас хойш Польш, Литва улс Ойрхи Дорнод, Африк тивээс Европын холбоо руу нэвтрэхийг оролдсон цагаачдын асуудалтай нүүр тулсан. Хоёр улсын Гадаад хэргийн сайд уулзалтын үеэр Европын холбооны хил, ялангуяа Латви, Литва, Польшийн Беларусьтай хиллэдэг хилийн орчимд хамгаалалтаа нэмэгдүүлэх асуудал дээр санал нэгдсэн байна.

Мөн Европын холбооноос гишүүн орнууддаа хилээ хамгаалах хүчин чармайлтад санхүүгийн тусламж үзүүлэхийг уриалсан байна.

Хуваалцах