Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Унгар Улсын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Б.Обрушанскиг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өнөөдөр Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Борбала Обрушанскиг хүлээн авч уулзав.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Унгар Улсын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Б.Обрушанскиг хүлээн авч уулзав
Унгар Улсын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Б.Обрушанскиг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өнөөдөр Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Борбала Обрушанскиг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол, Унгарын хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төсөл ажил хэрэг болж байгаад талууд баяртай буйгаа илэрхийлж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх талаар санал солилцов.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зарим арга хэмжээг цар тахлын өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулах, Унгарын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудыг татан авах, хамтын ажиллагааны дараагийн төслийн яриа хэлэлцээг эхлүүлэх чиглэлээр ажиллахаар талууд тохиров.

Хуваалцах