Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Улс төр

Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто Монгол Улсад айлчилна

Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Эрхэмсэг ноён Петер Сияяарто 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсад ажлын айлчлал хийнэ.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто Монгол Улсад айлчилна
Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто Монгол Улсад айлчилна. Зураг: МҮОНРТ

Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Эрхэмсэг ноён Петер Сияяарто 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсад ажлын айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Унгар Улсын Засгийн газраас манай улсад хүмүүнлэгийн тусламжаар илгээж буй эрүүл мэндийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгнө.Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгарын Гадаад хэрэг худалдааны сайд П.Сияяарто тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзана. Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто Монгол Улсын Их Хурлын даргад бараалхаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдтай тус тус уулзан хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцана.

Хуваалцах