Унгарил харшил үүсгэхгүй
Жилийн жилд улиасны цагаан хөвөн буюу унгарил энд тэндгүй цас шиг нэвсийж ам хамар ирвэгнүүлэн хийсч, хэн бүхнийг тайван амьсгалах боломжгүй болгодог.
Мэдээллийн алба

Жилийн жилд улиасны цагаан хөвөн буюу унгарил энд тэндгүй цас шиг нэвсийж ам хамар ирвэгнүүлэн хийсч, хэн бүхнийг тайван амьсгалах боломжгүй болгодог. Энэ жил ч тэрхүү үзэгдэл давтагдаж байна. Улаанбаатар хотод 8000 ширхэг улиас байдгаас 5000 орчим нь эм улиас юм. Энэ нь эр болон эм улиасны баланс алдагдалтай байгааг харуулж байна.
Бороо орохгүй, хуурайшилт их болохоор улиасны молцог задарч унгарил их гардаг аж. Хүмүүс улиасны хөвөн харшил хөдөлгөдөг гэх нь бий. Гэвч эмч мэргэжилтнүүд хүний биед ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй, харшил үүсгэхгүй хэмээн тайлбарлаж байна.



















