Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Унгарт дүрвэгсдийн асуудлаар бүх нийтийн санал хураалт болно

Унгар улсад дүрвэгсдийн асуудлаарх бүх нийтийн санал хураалт ням гарагт болно. Тодруулбал, 160 гаруй мянган дүрвэгч цагаачийг байршуулах Еврокомиссоос санал болгож байгаа квотыг хүлээн авах эсэхээ Унгарчууд илэрхийлэх ёстой юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Унгарт дүрвэгсдийн асуудлаар бүх нийтийн санал хураалт болно
Унгарт дүрвэгсдийн асуудлаар бүх нийтийн санал хураалт болно. Зураг: МҮОНРТ

Унгар улсад дүрвэгсдийн асуудлаарх бүх нийтийн санал хураалт ням гарагт болно. Тодруулбал, 160 гаруй мянган дүрвэгч цагаачийг байршуулах Еврокомиссоос санал болгож байгаа квотыг хүлээн авах эсэхээ Унгарчууд илэрхийлэх ёстой юм.

Гэвч Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Еврокомиссын энэ төлөвлөгөөг дэмжихгүй байгаагийн зэрэгцээ иргэддээ хандаж санал хураалтаараа няцааж өгөхийг уриалж байна. Энэхүү бүх нийтийн санал хураалтыг Европын Холбооны эв нэгдлийн сорилт гэж шинжээчид нэрлэж байна. Одоогоор Унгарын иргэд сонгогчдын дунд явуулж байгаа санал асуулгын дүнгээр Еврокомиссын дүрвэгсдийг хүлээн авах квот бүхий санал төлөвлөгөөг дэмжихгүй 80 орчим хувь нь илэрхийлж буй юм байна.

Гэхдээ Унгарын Засгийн газрын тэргүүн энэ санал хураалтад ялахын тулд сонгогчдын ирцийг 50 хувиас дээш гаргах ёстой. Гэвч сонгогчдын идэвх өнөөдөр эрх баригчдын хувьд гол асуудал нь болоод байна. Бүх нийтийн санал хураалт явуулах Унгарын Засгийн газрын шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард парламентаас гаргасан юм. Харин Еврокомисс өнгөрсөн 2015 онд Ойрхи Дорнод, Африкийн орнуудаас ирсэн цагаач дүрвэгч 120 мянган хүнийг Европын Холбооны 28 оронд хуваарилан байрлуулах төлөвлөгөөг баталсан юм.

Герман, Франц зэрэг томоохон орнууд энэ төлөвлөгөөг нь дэмжсэн. Гэвч Зүүн Европын хэд хэдэн орон энэ төлөвлөгөөг хүлээн авахаас татгалзсаны дотор Унгар улс байсан юм. Гэхдээ гол эсэргүүцэгч Словак, Чех, Румын, Польшоос ганцхан Унгар улс л энэ асуудлыг бүх нийтээрээ хэлэлцүүлнэ гэж шийдсэн. Унгарын эрх баригчид хууль бус цагаачлалтай хатуу тэмцэгчдийн нэг. Өнгөрсөн долоодугаар сарын 5-нд хууль бусаар хил нэвтэрсэн цагаач, дүрвэгсдийг шүүхгүйгээр албадан гаргах хууль хүчин төгөлдөр болсон юм.

Хуваалцах