Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Унгарын багш нар Засгийн газрынхаа бодлогыг эсэргүүцэн жагслаа

Унгарын 10 гаруй хотод олон мянган багш, сурагч эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Тэд Ерөнхий боловсролын тогтолцоог төрөөс хэт хамааралтай болгож,

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Унгарын багш нар Засгийн газрынхаа бодлогыг эсэргүүцэн жагслаа
Унгарын багш нар Засгийн газрынхаа бодлогыг эсэргүүцэн жагслаа. Зураг: МҮОНРТ

Унгарын 10 гаруй хотод олон мянган багш, сурагч эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Тэд Ерөнхий боловсролын тогтолцоог төрөөс хэт хамааралтай болгож, мөн салбарын төсвийг эрс танаснаас үүдэн багш, сурагчдын ачаалал нэмэгдэж байгааг шүүмжлэн жагсаж байгаа юм.
Өчигдөр орой Унгарын баруун хойд хэсэгт орших Мишкольц хотноо удаан үргэлжилсэн аадар бороог үл харгалзан таван мянга гаруй хүн эсэргүүцлийн жагсаалд оролцжээ.

Үйлдвэрчний эвлэлүүдийн төлөөлөл мөн тус жагсаалд нэгдэж, Ерөнхий сайд Виктор Орбаны Засгийн газрын бодлогыг шүүмжилсэн байна. Жагсагчдын хэлснээр сурагчдын мэдэх ёстой хичээлийн агуулгыг онц шаардлагагүй даалгавруудаар дүүргэж, багш нар чанараас илүү тоон үзүүлэлтэд тулгуурлан ажиллахыг шаардаж байгаа нь сурагчдад бодит мэдлэг чадвар олгох боломжийг хомсдуулж буй юм байна. Энэ бодлого нь Унгарын ирээдүй хойч болсон хүүхдүүдийг чанартай боловсрол олж авахад саад болж, улмаар тус улсын хөгжил дэвшилд заналхийлж байна гэж жагсагчид үзэж байна.

Унгарын багш нар үүнтэй холбогдуулан 25 зүйлтэй шаардлага Засгийн газартаа хүргүүлээд байгаа юм. Энэ шаардлагад Ерөнхий боловсрол олгох хөтөлбөрийн агуулгыг шинэчлэх, сурагчдын ачааллыг хөнгөвчлөх, багш нарын хичээл заах цагийг цөөрүүлэх зэрэг заалт багтжээ.

Хуваалцах