Унгарын Ерөнхий сайд эх орондоо олимпын наадмыг зохион байгуулахыг хүсчээ
Тус улсын хувьд дээрх наадмыг нэг ч удаа зохион байгуулж байгаагүй ч 1916, 1920, 1936, 1944, 1960 онд өрсөлдөж байжээ.
Мэдээллийн алба

Унгар Улсын ерөнхий сайд Виктор Орбан саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эх орондоо олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтэйгээ байна” гэжээ.
Тус улсын хувьд дээрх наадмыг нэг ч удаа зохион байгуулж байгаагүй ч 1916, 1920, 1936, 1944, 1960 онд өрсөлдөж байжээ.
Мөн олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж хамгийн олон удаа ялагдсан улс юм.
Ирэх 2024 оны олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө мөн л өрсөлдсөн ч олон нийтийн эсэргүүцэл, ард нийтийн санал асуулга, улс төрийн хуваагдмал байдлын улмаас нэрээ татсан гэдэг. Гэхдээ 2017 оны усан спортын ДАШТ, 2018 оны чөлөөт бөхийн ДАШТ, 2019 оны ширээний теннисний ДАШТ-ийг эх орондоо амжилттай зохион байгуулсан билээ.


















