Унгарын Ерөнхий сайдын айлчлалын үеэр таван чухал баримт бичигт гарын үсэг зуржээ
Унгар улсын Ерөнхий сайдын айлчлалын үр дүнд Засгийн газар хоорондын 5 баримт бичигт гарын үсэг зуржээ.
Мэдээллийн алба

Унгар улсын Ерөнхий сайдын айлчлалын үр дүнд Засгийн газар хоорондын 5 баримт бичигт гарын үсэг зуржээ. Тухайлбал, 2013 оноос хойш яригдсан биокомбинатын төрийн өмчит үйлдвэрийн газрыг Унгар улсын 25 сая долларын хөрөнгө оруулалтаар техникийн иж бүрэн шинэчлэл хийх ажлыг эхлүүлэх зээлийн хэлэлцээрийг байгуулсан.
Мөн өмнө нь тохиролцсоны дагуу Унгар улсад Монголоос 100 оюутан суралцах байсныг хоёр дахин нэмэгдүүлсэн зэрэг хоёр улсын эдийн засаг болон соёлын харилцаанд чухал алхам болохуйц хэлэлцээрийг байгуулсан гэж ГХЯ-наас мэдээллээ.


















