Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Унгарын Ерөнхийлөгч хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгарын Улсын Ерөнхийлөгч ноён Янош Адер, гэргий Анита Херцегийн хамт энэ сарын 14-16-нд манай улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирлээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Унгарын Ерөнхийлөгч хүрэлцэн ирлээ
Унгарын Ерөнхийлөгч хүрэлцэн ирлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгар Улсын Ерөнхийлөгч ноён Янош Адер, гэргий Анита Херцегийн хамт энэ сарын 14-16-нд манай улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирлээ.

Эрхэм зочныг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Ганди, Гадаад хэргийн яамны Европ, Америкийн газрын захирал Б.Чулуунхүү нарын албаны бусад хүмүүс угтан авсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Унгарын Ерөнхийлөгчийг маргааш Чингисийн талбайд албан ёсоор угтан авна. Айлчлалын үеэр Унгар Улсын Ерөнхийлөгч Я.Адер Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай тус тус уулзана. Энэхүү айлчлал нь Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм.

Хуваалцах