Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Унгарын гандболын үндэсний шигшээ багийн тамирчин Ш.Тэмүүжин эх орондоо иржээ

Тэрбээр 2006 оноос Унгарын гандболын үндэсний шигшээ багт орж, 2018 оноос “Ференцварош” клубын харьяалагдах болжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Унгарын  гандболын үндэсний шигшээ багийн тамирчин Ш.Тэмүүжин эх орондоо иржээ
Унгарын гандболын үндэсний шигшээ багийн тамирчин Ш.Тэмүүжин эх орондоо иржээ. Зураг: МҮОНРТ

Унгар Улсын гандболын үндэсний шигшээ багийн тамирчин Ш.Тэмүүжин эх орондоо иржээ.

МГХ-ны удирдлагууд түүнийг урьж, футзалын ордонд өсвөрийн баг тамирчдын хамтарсан бэлтгэлд оролцуулах гэнэ.

Тэрбээр 2006 оноос Унгарын гандболын үндэсний шигшээ багт орж, 2018 оноос “Ференцварош” клубын харьяалагдах болжээ. Түүний баг 2012 оны Лондоны олимпод оролцож, шагналт дөрөвдүгээр байранд орж байв. Мөн Европын аварга шалгаруулах 2010, 2012, 2014, 2016, 2018 оны таван удаагийн тэмцээнд оролцож байжээ.

Мөн шигшээ болон клубийн багтаа тав дугаарыг эзэмшдэг аж.

Сонирхуулахад, Ш.Тэмүүжингийн аав Унгар, ээж нь Монгол хүн гэнэ.

Хуваалцах