Унгарын иргэд хөдөлмөрийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж байна
Унгарын иргэд нийслэл Будапешт хот дахь парламентын ордны өмнө цуглан хөдөлмөрийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлцгээж байна. Тэд эрх баригч Фидес намаас парламентад сонгогдсон гишүүдээс нэмэлт өөрчлөлтөө эгүүлэн татахыг шаардаж байлаа.
Мэдээллийн алба

Тус улсын хөдөлмөрийн хуулинд оруулахаар төлөвлөж байгаа нэмэлт өөрчлөлтөд ажил олгогчдын эрхийг өргөжүүлсэн заалт багтсан байгаа юм байна. эсэргүүцэгчид үүнийг нь ажилчдыг корпорацуудын боол болгох гэсэн өөрчлөлт хэмээн буруушааж нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боолын хууль хэмээн нэрлэж байна. мөн жагсаалд оролцогчид парламентын гишүүдийг ардчиллыг булшилж , дангаар ноёрхох системд шилжих алхам хийж байна хэмээн буруушааж байна.
Өнгөрсөн 7 хоногт хөдөлмөрийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг парламентад өргөн барьсан юм. нэмэлт өөрчлөлтөөр бол ажилчид ажлын 8 аас илүү цагаар ажиллах ёстой болох юм. Тодруулбал ажил олгогчид ажилчдаа жилд 250 цаг илүү ажиллуулах ёстой болох юм. Гэхдээ засгийн газар өдөрт 8 цаг, ажлын 5 өдөр байх дүрэм журам хэвээрээ.
Харин ажил олгогчид илүү цагаар ажиллуулбал цалин хөлсийг нь заавал төлөх ёстойг зааж өгсөн хэмээн баталж байгаа юм байна.