Унгарын зураглаач бүсгүйг дэлхий нийт шүүмжилж эхэллээ
Дүрвэгсдийг баривчлах үйл ажиллагааны үеэр Унгарын нэгэн сэтгүүлч хүүхдээ тэвэрч явсан цагаачийг дэгээдэж унагаасан нь олон нийтийн сүлжээгээр тараад байна.
Мэдээллийн алба

Дүрвэгсдийг баривчлах үйл ажиллагааны үеэр Унгарын нэгэн сэтгүүлч хүүхдээ тэвэрч явсан цагаачийг дэгээдэж унагаасан нь олон нийтийн сүлжээгээр тараад байна. Бүсгүйн энэ үйлдлийг дэлхий нийт шүүмжилсний дараа тэрбээр сэтгэл санааны хямралд орж, цагдаагийн хяналтад байх болжээ. Цагдаагийнхан түүнийг амиа хорлох магадлалтай байгаа гээд зарим хүн ч бүсгүйн амь насанд халдаж магадгүй гэх болгоомжлол байгаа тул ийнхүү хяналтад авсан гэлээ.


















