Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Өнгөрсөн 7 хоног гамшиг, аюулт үзэгдэл, ослын 86 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 6 дүүрэг, 19 аймгийн 37 суманд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 86 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнгөрсөн 7 хоног гамшиг, аюулт үзэгдэл, ослын 86 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Өнгөрсөн 7 хоног гамшиг, аюулт үзэгдэл, ослын 86 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 6 дүүрэг, 19 аймгийн 37 суманд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 86 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 иргэний амь насыг авран хамгаалсан.

Нийт дуудлагын 72 нь гал түймэр, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах