Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар дулаарчээ
Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, говийн аймгуудын хойд хэсэг, төв болон зүүн амгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна.
Мэдээллийн алба

-2021 оны09 дугаар сарын 06-ны 08 цагаас 09 дүгээр сарын 13-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм-
Хур тунадас: Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, говийн аймгуудын хойд хэсэг, төв болон зүүн амгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна. Хэмжээний хувьд 7 хоногийн нийлбэр тунадасны хамгийн их нь Дорнодын Баяндунд 51.0мм, Ононд 43.8 мм, Дашбалбарт 42.1 мм, Хэнтийн Дадалд 38.1 мм, Норовлинд 32.9 мм, Дорнодын Эрээнцавд 28.4 мм, Баян-Адрагад 26.0 мм, Гурванзагалд 21.5 мм, Халхголд 17.5 мм, бусад хэсгээр 0.0-17.4 мм орсон байна.
Агаарын хамгийн их температур: Ихэнх хугацаанд дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +17...+22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +29...+34 хэм, бусад нутгаар +23...+28 хэм байв.
Агаарын хамгийн бага температур: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -5...0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрсэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 хэм, бусад нутгаар +2...+8 хэм байв.
Cалхи: Их төлөв секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатархоторчмоор: Хур тунадас: 06-нд 0-2.0 мм, 08, 10-нд 0.0 мм, 11-нд 4.0-5.0 мм, 12-нд 0.6-0.9 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна.
Агаарын температур: Хугацааны эхэн болон сүүл үеэр сэрүүсэж шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3 хэм, бусад хэсгээр 0...+5 хэм, өдөртөө +11…+16 хэм, бусад хугацаанд шөнөдөө +5...+10 хэм, өдөртөө +16...+21 хэм байсан байна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр байв.


















