Өнгөрсөн 7 хоногт Зоонозын халдварт өвчний шинэ тохиолдол мэдээлэгдээгүй
Улсын хэмжээнд 11 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар ЗӨСҮТ-д зоонозын халдварын хүний өвчний сэжигтэй байж болзошгүй нийт 585 яаралтай дуудлага ирсэн байна.
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд 11 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар ЗӨСҮТ-д зоонозын халдварын хүний өвчний сэжигтэй байж болзошгүй нийт 585 яаралтай дуудлага ирсэн байна. Үүний 94 нь галзуу өвчний эрсдэлд өртсөн, 463 нь хачигт халдвар, 16 нь боом, хоёр нь хумхаа, нэг нь холер, есийг нь тарваган тахлын хүний өвчний тохиолдлын дуудлага эзэлжээ. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Зоонозын халдварт өвчний шинэ тохиолдол мэдээлэгдээгүй байна.


















