Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр хүн амины хэрэг гарчээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн хэмжээнд хүн амины хоёр ноцтой хэрэг гарч бүртгэгдсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр хүн амины хэрэг гарчээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр хүн амины хэрэг гарчээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн хэмжээнд хүн амины хоёр ноцтой хэрэг гарч бүртгэгдсэн байна. Энэ сарын 16-нд Багануур дүүргийн 4 дүгээр хорооны Жаргалантад оршин суудаг 37 настай Ц гэгч залуу согтуурсан үедээ Б-ийн зүрхэн тус газар нь хүйтэн мэсээр дүрж амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарчээ. Хэргийг дүүргийн цагдаагийн шуурхай хэлтэс илрүүлэн шалгаж байна.

Баянгол дүүргийн 7 хорооны “ГССҮТ”-ийн кассын өрөөний цонхны хаалт төмрийг эвдэн, сейфнээс бэлэн 11.000.000 төгрөг алдагдсан хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байна.

Мөн энэ сарын 17-нд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны 35 дугаар байрны гадаа Төв аймгийн харьяат Э нь согтуурсан үедээ, тус байрны орцны жижүүр Н-ийн зүүн гуя, зүүн мөр, нуруунд нь хүйтэн мэсээр гэмтээж амь насыг нь хохироосныг Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байна.

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны Цүки Хаус ресторанд үйлчлүүлж байсан иргэн С нь гар цүнхнээсээ бэлэн биет 1.000.000 төгрөг, банкны картууд, бусад бичиг баримт алдсан хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байна.

Наймдугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 16:00 цагийн орчимд иргэн Н нь Нарантуул захын хойд хаалганы дэргэд явж байгаад цүнхнээсээ бэлэн биет 2.000.000 төгрөг алдсан хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байна.

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “ZSZ” хүнсний дэлгүүрээс 08-р сарын 17-18-нд шилжих шөнө бэлэн биет 553.000 төгрөг алдагдсан хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байна.

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны “Голомт” банкны гадна 08-р сарын 18-ны 21:00 цагт 20 орчим насны эрэгтэй хүн анхаарал сарниулж байгаад иргэн М-ийн Toyota Prius-20 автомашинаас хар пасктай 1.950.000 төгрөг, бусад бичиг баримт зэрэг эд зүйл дээрэмдсэн хэргийг тус дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байна.

Баянгол дүүргийн 17 хорооны Ганьтын байранд иргэн Б нь согтуурсан үедээ найз охин Н-тэйгээ маргалдаж, 12 давхар байрныхаа тагтнаас унаж гэмтсэн хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байна.

Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 68 дугаар сургуулийн баруун талын далангийн дэргэдээс (сургуулийн зориулалттай) их бууны сум, миномётын сум, танкны сум олдсоныг дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байна.

Түлхүүр үг:гэмт хэрэгХүн амьнийслэлийн цагдаахулгай
Хуваалцах