Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ойн түймрийн зургаан дуудлага бүртгэгджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хэд хэдэн ойн түймрийн зургаа, нэг айлын хашаа, байшин шатсан нэг дуудлага Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газарт бүртгэгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Өнгөрсөн амралтын өдрүүдэд ойн түймрийн  зургаан дуудлага бүртгэгджээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд ойн түймрийн зургаан дуудлага бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хэд хэдэн ойн түймрийн зургаа, нэг айлын хашаа, байшин шатсан нэг дуудлага Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газарт бүртгэгдлээ.

Үүнд, Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн “Нуурын овгор” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/ ойн түймэр, Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Улаан эрэг тусгалт” гэдэг газар /Аймгийн төвөөс хойд зүгт 280 км, сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.09-ны өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 12 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр,

- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Ар могой-Улаан мод” гэдэг газар /Сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.09-ны өдрийн 15:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 30 иргэн, нийт 42 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байна.

- Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Бумбатын найман харгай” гэдэг газар /сумын төвөө баруун зүгт 75 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.07-ны өдрийн 14:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, орон нутгаас 24 иргэн, нийт 29 хүн 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 21:20 цагт;

- Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Сээрийн дэнж” гэдэг газар /сумаас 35 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.08-ны өдрийн 20:41 цагт хүлээн авч Орон нутгийн 10 иргэн, хилийн Сагилын заставын 11 албан хаагч, нийт 21 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.09-ний 00:00 цагт;

- Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Зүрхэн” гэдэг газар /сумаас 65 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.08-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, орон нутгаас 25 иргэн, нийт 35 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр; 2015.08.09-ний өдрийн 22:30 цагт;

- Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Баяндавааны өвөр” гэдэг газар /Дархан-Уул аймгийн төвөөс баруун зүгт 30 орчим км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.09-ны өдрийн 13:38 цагт хүлээн авч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 17 албан хаагч, ШШГГ-ын харъяа Хорих 435-р ангиас 18 хүн, орон нутгийн 14 иргэн, нийт 49 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.10-ны өдрийн 05:45 цагт тус тус цурманд оруулсан байна.

Мөн Дархан-Уул аймгийн Хонгор сумын Атар багийн 1 дүгээр гудамжийн 1 тоотод иргэн Ч-н 10х7м харьцаатай байшин, сэлбэгийн агуулах, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.09-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж бүрэн унтраалаа гэж ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээллээ.

Хуваалцах