Өнгөрсөн долоон сард 46 хүн мотоциклтой осолдож нас баржээ
мотоциклтой хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалалтын малгай, хамгаалах хэрэгслийг дүрэмд заасны дагуу өмсөж хэрэглэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд энэ оны эхний долоон сарын байдлаар мотоциклын жолооч, зорчигчтой холбоотой 261 зам тээврийн осол Тээврийн цагдаагийн албанд бүртгэгджээ. Эдгээр ослын улмаас 146 иргэн гэмтэж, 46 хүн нас барсан бөгөөд 44 нь орон нутагт, хоёр нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Иймд мотоциклтой хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалалтын малгай, хамгаалах хэрэгслийг дүрэмд заасны дагуу өмсөж хэрэглэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.


















