Өнгөрсөн долоон сард том оврын тээврийн хэрэгсэлтэй холбоотой 976 осол гарчээ
энэ оны эхний долоон сарын байдлаар том оврын тээврийн хэрэгсэлтэй холбогдсон зам тээврийн осол хэрэг 976 бүртгэгдсэнээс 743 нь нийслэлд гарчээ.
Мэдээллийн алба

Тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн бүх жин зөвшөөрөгдөх дээд хэмжээ, байрлан явахад болон техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих зорилгоор нийслэл хотын хэмжээнд долоон байршилд хэсэгчилсэн арга хэмжээ, хяналт шалгалт зохион байгуулжээ.
Учир нь энэ оны эхний долоон сарын байдлаар том оврын тээврийн хэрэгсэлтэй холбогдсон зам тээврийн осол хэрэг 976 бүртгэгдсэнээс 743 нь нийслэлд гарчээ.
Ташрамд дуулгахад, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.8 дугаар зүйлд “Бүх жин нь 3,5 тонноос их ачааны автомашин зөвхөн зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд уг эгнээгээр байрлан явахыг хориглоно” гэж заасан байдаг. Мөн Зөрчлийн тухай хуулийн 14.7.29.3 дугаар зүйлд “Тээврийн хэрэгсэл байрлан явах журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.
Иймд жолооч зорчигч нарыг замын хөдөлгөөний дүрмийг баримтлан замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.


















