Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнгөрсөн гурав хоногт нийт 560 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

өнгөрөгч гурав хоногт цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 3754 гомдол мэдээлэл иржээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнгөрсөн гурав хоногт нийт 560 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
Өнгөрсөн гурав хоногт нийт 560 хүн эрүүлжүүлэхэд хоножээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 18-20-нд буюу өнгөрөгч гурав хоногт цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 3754 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1695, хулгайтай холбоотой 25, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 368, гэмт хэргийн шинжтэй 158 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 132, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 298, хүний биед халдсан 126, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 211, эрүүлжүүлэх байранд хоносон 560, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 205 тохиолдол гарчээ.

Хуваалцах