Өнгөрсөн хоногт гал түймрийн зургаан дуудлага бүртгэгджээ
2015 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Нийслэлд гал түймрийн дөрөв, орон нутагт гал түймрийн хоёр дуудлага бүртгэгджээ. Үүнд:
Мэдээллийн алба

2015 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Нийслэлд гал түймрийн дөрөв, орон нутагт гал түймрийн хоёр дуудлага бүртгэгджээ. Үүнд:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн XX дугаар хороо, Төвийн I гудамжийн 21 тоотод иргэн Ц-н хашаанд 3х5 метрийн хэмжээтэй манаачийн байшин,
Чингэлтэй дүүргийн XII хороо, Булгийн II гудамжны 169 тоотод иргэн Р-н 6х8 хэмжээтэй байшингийн дээвэр
Сонгинохайрхан дүүргийн VII хороо, Овооны нэгдүгээр гудамжийн 12 тоотод иргэн П-н 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр
Баянзүрх дүүргийн X хороо, I хэсгийн Улаанхуарангийн 2049 тоотод иргэн Г-н 8х8 хэмжээтэй мансардтай нэг давхар байшингийн дээвэр
Сэлэнгэ аймгийн Мандал сумын III багийн нутагт байрлах “Оргилуун” зочид буудлын хашаа нь дотор иргэн Х-н СЭҮ 03-11 улсын дугаартай “Toyota camry” загварын суудлын автомашин болон тоосгон гражийн дээврийн хэсэг,
Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Уртцагааны хажууд байрлах “NGS” бичиг хэргийн 10х8 метрийн хэмжээтэй дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагууд тус тус ирсэнийг гал унтраах ангийн албан хаагчид шуурхай ажиллаж унтраалаа гэж Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гамшгийн Шуурхай Удирдлагын Газраас мэдээллээ.


















