Өнгөрсөн хоногт нийт нутгаар цас ороогүй
Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн зүүн хойд, Ховдын хойд, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн өмнөд хэсэг, Завхан, Дундговийн баруун хэсэг, Говь-Алтай, Өмнөговийн нутгаар цасгүй, бусад нутгаар 0.0-46.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их
Мэдээллийн алба

2024 оны 03 дугаар сарын 09-ний 08 цагаас 03 дугаар сарын 10-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээ хүргэе.
Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн зүүн хойд, Ховдын хойд, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн өмнөд хэсэг, Завхан, Дундговийн баруун хэсэг, Говь-Алтай, Өмнөговийн нутгаар цасгүй, бусад нутгаар 0.0-46.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Хяргасд 46.0 см, Сагилд 43.0 см, Түргэн, Малчин, Баруунтуруунд 38.0-40.0 см, Улаангом, Давст, Зүүнговьд 34.0-35.0 см, Сүхбаатарын Түмэнцогтод 33.0 см, бусад хэсгээр 0.0-27.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Хур тунадас: Өнгөрсөн хоногт нийт нутгаар цас ороогүй.

Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 14-19 хэм, Дархадын хотгор, Завхан голын эх, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 6-13 хэм хүйтэн, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр 1-7 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байв.

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Увс нуурын хотгор, Тэс, Байдраг голын хөндийгөөр 29-34 хэм, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 23-28 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-8 хэм, бусад нутгаар 10-16 хэм хүйтэн байв.

Cалхи:Ихэнх нутгаар секундэд 4-9 метр, Арц Богдын өвөр хоолой болон говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор:Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи зүүн өмнөөс секундэд 2-7 метр. Өчигдөр өдөр 0-1 хэм, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор 22 хэм, бусад хэсгээр 13-15 хэм хүйтэн хоносон байна


















