Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд 3 иргэний шинжилгээнд коронавирус илэрчээ

ХӨСҮТ болон салбар лабораторид өнгөрсөн хоёр хоногт 613 хүний сорьцод шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирус илэрсэн байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд 3 иргэний шинжилгээнд коронавирус илэрчээ
Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд 3 иргэний шинжилгээнд коронавирус илэрчээ. Зураг: МҮОНРТ

ХӨСҮТ болон салбар лабораторид өнгөрсөн хоёр хоногт 613 хүний сорьцод шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирус илэрсэн байна. Тодруулбал, аравдугаар сарын 20-нд Энэтхэг улсаас ирсэн хоёр хүний давтан шинжилгээ, 11 дүгээр сарын 2-нд "Алтанбулаг"-ийн боомтоор орж ирсэн ачааны машины нэг жолоочоос коронавирус илэрлээ.

Сүүлийн үед "Алтанбулаг"-ийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч нарын шинжилгээнд коронавирус илрэх нь ихсэж байна. Тухайлбал, ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 16 ачаа тээврийн жолооч байна. Үүний 12 нь гадаад улсын иргэн байна гэж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ.

Mongolian National Radio · Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд 3 иргэний шинжилгээнд коронавирус илэрчээ

Одоогоор ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 38 иргэн байна. Үүнээс 30 хүний биеийн байдал хөнгөн, 8 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Манай улсад коронавирусний зөөвөрлөгдөн орж ирсэн 352 тохиолдол батлагдсанаас 314 нь эдгэрээд байна.

Хуваалцах