Өнгөрсөн Ням гарагт гурван хүн усанд энджээ
Өчигдөр буюу наймдугаар сарын 09-ний өдрийн 15:30 цагт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Бойны тохой” гэдэг газар “Орхон” голын усанд 9 настай, эрэгтэй С живсэн тухай дуудлагаар
Мэдээллийн алба

Өчигдөр буюу наймдугаар сарын 09-ний өдрийн 15:30 цагт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Бойны тохой” гэдэг газар “Орхон” голын усанд 9 настай, эрэгтэй С живсэн тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулан, цогцсыг олж, аймгийн цагдаагийн газарт хүлээлгэн өглөө.
Мөн өдрийн 17:28 цагт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт хуучин карьерын тогтоол усанд 17 настай, эмэгтэй Л живсэн байна гэсэн дуудлагаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид ажиллаж цогцсыг гарган дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгөв.
19:17 цагт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Баянзүрх гүүрний баруун талд “Туул гол”- д иргэн 29 настай, эрэгтэй Г живсэн байна гэсэн дуудлагаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид ажиллаж, цогцсыг гарган дүүргийн Цагдаагийн хэлтэст өглөө гэж ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээллээ.


















