Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнгөрсөн онд 4200 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ

Манай улсад өнгөрсөн онд 21 мянган гэрлэлтийг бүртгэсэн бол 4200 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнгөрсөн онд 4200 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ
Өнгөрсөн онд 4200 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ. Зураг: МҮОНРТ

Манай улсад өнгөрсөн онд 21 мянган гэрлэлтийг бүртгэсэн бол 4200 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ. “Гэр бүлээ цуцлуулсан нийт өрхийн 90 хувь нь хүүхэдтэй” гэж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ. Гэр бүл салалт 2010 онтой харьцуулахад 50 хувиар нэмэгдсэн байна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд н.Мөнгөнчимэг “Гэр бүл салалт улам залуужиж байна. Тиймээс нэн яаралтай эвлэрүүлэн зуучлагч болон мэргэжлийн гэр бүл судлаач шаардлагатай” гэсэн юм.

Австрали улс гэр бүл эвлэрүүлэн зуучлагч үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлэгч юм. Тиймээс энэ улсын туршлагыг нэвтрүүлэх зорилгоор өнөөдөр Австрали улстай хамтран ажиллахаар тохиролцжээ. “Гэр бүл салахад хүүхэд хохироод үлддэг. Бид энэ асуудалд их анхаарлаа хандуулдаг” гэж Австралийн Зөрчил шийдвэрлэлтийн холбооны дэд ерөнхийлөгч Кэтрин Жонсон хэллээ.

Хуваалцах