Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнгөрсөн онд 44869 суудлын автомашин нэмэгджээ

Монгол Улсын хилээр нэвтэрч буй бараа, бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэлд хяналт бүрдүүлэлт хийн, хуульд заасан хувь хэмжээгээр гаалийн болон бусад татварыг ногдуулан хурааж, улсын төсөвт төвлөрүүлэх ажлыг гаалийн байгууллага гүйцэтгэдэг билээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнгөрсөн онд 44869 суудлын автомашин нэмэгджээ
Өнгөрсөн онд 44869 суудлын автомашин нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

Манай улсын гаалийн байгууллагаас гаргасан тоо баримтаар өнгөрсөн онд нийт 1,6 их наяд төгрөгийн гаалийн болон бусад татварын орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн бөгөөд үүнээс импортоор орж ирсэн 44869 ширхэг суудлын автомашинд гаалийн бүрдүүлэлт хийж, 202.3 тэрбум төгрөгийн татварын орлогыг улсын төсөвт оруулсан нь нийт орлогын 12,6 хувь болжээ.

Үүнээс суудлын автомашины импортын гаалийн албан татвар 28,2 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 69,7 тэрбум төгрөг, онцгой албан татвар 104,4 тэрбум төгрөг нийлээд 202,3 тэрбум төгрөгийн орлого бүрдсэн байна.

Хуваалцах