Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнгөрсөн онд гал түймрээс болж 77 хүн амь насаа алджээ

Нийт гал түймрийн шалтгаан нөхцөлийн 78 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гарсан байна. 2018 онд гал түймрээс болж 77 хүн амь насаа алдсаны 33 нь хүүхэд байжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнгөрсөн онд гал түймрээс болж 77 хүн амь насаа алджээ
Өнгөрсөн онд гал түймрээс болж 77 хүн амь насаа алджээ. Зураг: МҮОНРТ

Нийт гал түймрийн шалтгаан нөхцөлийн 78 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гарсан байна. 2018 онд гал түймрээс болж 77 хүн амь насаа алдсаны 33 нь хүүхэд байжээ.

Объектын гал түймрийн улмаас 16.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан бол ой, хээрийн түймрийн улмаас 77 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Объектын гал түймрийн 55 хувь нь ил задгай асгасан үнс нурам, пийшин зуухны гэмтэл, яндангийн цонолтоос шалтгаалжээ.

Тиймээс иргэн та хуурайшилт ихтэй энэ улиралд анхаарал, болгоомжтой байж, үнс нурам, тамхины иш зэрэг гал түймэр гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлье.

Хуваалцах