Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнгөрсөн онд Хятадын 120 сая иргэн гадаад улс руу аялжээ

Энэ сарын 18-20-ны өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо "Хөгжлийн төлөөх аялал жуулчлал" олон улсын анхдугаар чуулга уулзалт зохион байгуулагдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Өнгөрсөн онд Хятадын 120 сая иргэн гадаад улс руу аялжээ
Өнгөрсөн онд Хятадын 120 сая иргэн гадаад улс руу аялжээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 18-20-ны өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо "Хөгжлийн төлөөх аялал жуулчлал" олон улсын анхдугаар чуулга уулзалт зохион байгуулагдлаа. Уг чуулганд манай улсаас БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд чуулганыг БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд ноен Ли Жин Зао нээсэн юм.Тэрбээр,БНХАУ тавдугаар сарын 19-ний өдрийг “Хятадын үндэсний аялал жуулчлалын өдөр” болгон зарласан ба ирэх таван жилд 50 орчим аялал жуулчлалын олон улсын хамтын ажиллагаатай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Мөн 2020 он гэхэд аялал жуулчлалын салбараас олох орлогоо 890 тэрбум юаньд хүргэж, 12-14 сая ядуу иргэдийг аялал жуулчлалын салбараар дамжуулж ядуурлаас гаргана гэж хэлсэн юм. 2015 онд 120 сая хятад иргэн гадаад улс орнуудад зорчиж, 684 тэрбум юань буюу 104.5 тэрбум ам.доллар гадагш зарцуулсан ба цаашид 600 сая хүн болж өсөх хандлагатай гэлээ. Дэлхий аялал жуулчлалын байгууллагаас 2017 оныг "Тогтвортой аялал жуулчлалын жил" болгон зарласантай холбогдуулж Ли сайд дэлхийн улс орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, энхтайваны хөгжил рүү чиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхийг уриаллаа.

Н.Батцэрэг сайдэнэхүү уулзалтад оролцсоноор Монгол Улсын Тогтвортой хөгжил-2030 төлөвлөгөө болон тогтвортой хөгжлийн зорилтын талаар ДАЖБ-ын ЕНБД Ноен Талеб Рифай, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд ноен Ли Жин Зао болон албаны бусад хүмүүст танилцуулж, санал бодлоо солилцлоо.

Мөн энэ үеэр Н.Батцэрэг сайд ДАЖБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга ноен Талеб Рифайтай ирэх 10 дугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж буй "Нүүдэлчдийн аялал жуулчлал" чуулга уулзалтын бэлтгэл ажлын талаар хоер талт уулзалт хийж амжсан юм.

Нэмж мэдээлэхэд, "Хөгжлийн төлөөх аялал жуулчлал" хэмээх энэхуу уулзалтын хурээнд “Энхтайван ба аялал жуулчлал, аялал жуулчлалаар дамжуулан ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хангах, хүрээлэн буй орчны нөлөөлөл, ажлын байрыг өсгөн нэмэгдүүлэх” зэрэг аялал жуулчлалаар дамжуулан тогтвортой хөгжлийг хангах асуулдуудад чиглэсэн Бээжингийн тунхаг бичиг гарсан юм.

Эх сурвалж: БОНХАЖЯ

Хуваалцах