Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнгөрсөн онд замын 38 осол гарч, таван хүн амь насаа алджээ

Үйлдвэрлэлийн осол хамгийн их гардаг салбарын нэг нь авто зам. Өнгөрсөн онд л гэхэд авто замын салбарт 38 осол гарч, таван хүн амь насаа алдсан байна. Энэ бол албан ёсны бүртгэгдсэн тоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнгөрсөн онд замын 38 осол гарч, таван хүн амь насаа алджээ
Өнгөрсөн онд замын 38 осол гарч, таван хүн амь насаа алджээ. Зураг: МҮОНРТ

Үйлдвэрлэлийн осол хамгийн их гардаг салбарын нэг нь авто зам. Өнгөрсөн онд л гэхэд авто замын салбарт 38 осол гарч, таван хүн амь насаа алдсан байна. Энэ бол албан ёсны бүртгэгдсэн тоо. Үүнээс гадна үйлдвэрлэлийн осол гэмтлийг нуун дарагдуулах явдал их байгаа. Түүнчлэн иргэн үйлдвэрлэлийн осол гэмтэлд өртсөн тохиолдолд тухайн компани хангалттай хэмжээний нөхөн төлбөр олгодоггүйг Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв тодотгосон юм.

Нэмж дуулгахад, улсын хэмжээнд авто замын салбарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 500 гаруй компани авсан байдгаас 80 гаруй нь тогтвортой ажиллаж байна.

Хуваалцах