Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнгөрсөн сард 25 иргэний 13.813.000 төгрөгийн хохирол барагдууллаа

Монополын эсрэг газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрсөн сард нийт 294 иргэн хандсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнгөрсөн сард 25 иргэний 13.813.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Өнгөрсөн сард 25 иргэний 13.813.000 төгрөгийн хохирол барагдууллаа. Зураг: МҮОНРТ

Монополын эсрэг газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрсөн сард нийт 294 иргэн хандсан байна.Үүнээс 248 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 6 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 3 иргэний гомдлыг өргөдлөөр оруулан, 9 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, 3 иргэний гомдлыг хариуцсан салбарт шилжүүлж, 25 иргэний 13.813.000 төгрөгийн хохирол барагдууллаа.

Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа, үйлчилгээ 113, банк, санхүү даатгал 16, барилга 11, боловсрол 3, контор 4, нийслэл 2, нөат 1, өрсөлдөөн 1, сөх 8, тасалбар 3, түрээс 2, харилцаа, холбоо 19, хөдөлмөр, нийгмийн халамж 8, , цахилгаан 2, шатахуун 1, эрүүл мэнд 3, бусад асуудлаар 97 иргэн хандсан байна гэж Монополын эсрэг газраас мэдээллээ.

Хуваалцах