Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Өнгөрсөн сард 907 иргэн УИХ-ын гишүүнтэй уулзжээ

Улсын Их Хурал болон Тамгын газарт энэ оны 9 дүгээр сард давхардсан тоогоор 240 иргэдээс, 577 хуудас бүхий 152 өргөдөл ирүүлсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнгөрсөн сард 907 иргэн УИХ-ын гишүүнтэй уулзжээ
Өнгөрсөн сард 907 иргэн УИХ-ын гишүүнтэй уулзжээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын тамгын газарт 9 сард давхардсан тоогоор 240 иргэнээс 577 хуудас бүхий 152 өргөдөл ирүүлжээ. Yүнээс 43 буюу 28 хувийг биечлэн шийдвэрлэж, 7 буюу 4 хувийг судлан шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжилж, 67 хувь буюу 102 өргөдөл судалж, шийдвэрлэх шатандаа явна. Харин хугацаа хэтэрсэн нэг өргөдөл байна.

Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, гомдол, хөндсөн асуудал болон агуулгаар нь ангилбал:

1. Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын үйл ажиллагааны асуудлаар 3 хүсэлт,
2. Нийгмийн халамж болон нийгмийн даатгалын асуудлаар 13 хүсэлт,
3. Дэд бүтцийн асуудлаар 15 хүсэлт.
4. Хууль зүйн асуудлаар 4 хүсэлт,
5. Байгаль орчны асуудлаар 3 хүсэлт,
6. Санхүү эдийн засгийн асуудлаар 4 хүсэлт,
7. Иргэний хувийн асуудлаар 110 өргөдөл ирсэн байна.

Yүнээс сургууль, курст суралцах, сургалтын төлбөрийн асуудлаар 11, орон сууц, гэр олгохыг хүссэн 19, ажилд орохыг хүссэн 9, эмчлүүлэхэд санхүүгийн тусламж хүссэн 11, эд материал, мөнгөн тусламж хүссэн 11, шагнал урамшуулал хүссэн 4, УИХ-ын гишүүдтэй уулзах, зөвлөгөө авахыг хүссэн 4, бусад асуудлаар 41 өргөдөл ирүүлсэн байна.

Иргэдээс энэ сард хүлээн авсан нийт 152 өргөдөл 100 буюу 65 хувь нь нийслэл, дүүргийн, 52 буюу 35 хувь нь хөдөө, орон нутгийн иргэдээс ирсэн байна. Иргэдийг хүлээн авах байраар 9 сард Улсын Их Хурлын гишүүнтэй 907 иргэн, УИХ-ын Тамгын газрын ажилтнуудтай 211 иргэн нийт 1118 иргэнийг биечлэн хүлээн авч уулзсан байна. 11-11.mn -ийн сайтаар УИХ-ын гишүүдтэй холбоотой 117 санал, гомдол, шүүмжлэл, талархал ирүүлснийг Улсын Их Хурлын гишүүдийн туслах, нам бүлгийн ажлын албаар дамжуулан танилцуулжээ.

Түлхүүр үг:хүсэлт
Хуваалцах