Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнгөрсөн шөнө дөрвөн хүн нас баржээ

Харин зам тээврийн хэрэг 13, осол 24 гарч 13 хүн гэмтэж, нэг хүн нас баржээ.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнгөрсөн шөнө дөрвөн хүн нас баржээ
Өнгөрсөн шөнө дөрвөн хүн нас баржээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 2-3 шилжих шөнө цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1201 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 42 үйлдлийг цагдаагийн холбогдох нэгжүүд шалган, 23 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Түүнчлэн нийслэлд золгүй байдлаар гурван хүн барсан харамсалтай тохиолдол гарчээ. Мөн булаах гэмт хэрэг нэг, дээрэмдэх гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг 16, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг хоёр, танхайрах гэмт хэрэг тав гарсан хэв журмын мэдээ байна. Харин зам тээврийн хэрэг 13, осол 24 гарч 13 хүн гэмтэж, нэг хүн нас баржээ.

Хуваалцах