Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнгөрсөн шөнө Монгол-Алтайн уулсаар 0.3 мм ялимгүй цас оржээ

Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн баруун, Ховд, Сэлэнгийн өмнөд, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дундговийн хойд хэсэг, Увс, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаа

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Өнгөрсөн шөнө Монгол-Алтайн уулсаар 0.3 мм ялимгүй цас оржээ
Өнгөрсөн шөнө Монгол-Алтайн уулсаар 0.3 мм ялимгүй цас оржээ. Зураг: МҮОНРТ

2024 оны 03 дугаар сарын 19-ний 08 цагаас 03 дугаар сарын 20-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээ хүргэж байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн баруун, Ховд, Сэлэнгийн өмнөд, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дундговийн хойд хэсэг, Увс, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар 0.0-40.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Түргэн, Сагилд 40.0 см, Баруунтуруунд 38.0 см, Малчин, Хяргасд 36.0-37.0 см, Улаангомд 35.0 см, Зүүнговьд 34.0 см, Давстад 33.0 см, Сүхбаатарын Түмэнцогтод 29.0 см, бусад хэсгээр 0.0-24.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Хур тунадас: Өнгөрсөн шөнө Монгол-Алтайн уулсаар 0.0-0.3 мм ялимгүй цас орсон байна. Бусад нутгаар цас ороогүй.

Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр ихэнх нутгаар 1-7 хэмээр дулаарч Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 7-14 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1-6 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-14 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм дулаан байв.

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж Халх голын хөндийгөөр 16-21 хэм, Алтайн өвөр говиор 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 2-7 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байв.

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өчигдөр өдөр 0-2 хэм, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор 17-19 хэм, бусад хэсгээр 8-10 хэм хүйтэн хоносон байна.

Хуваалцах