Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнгөрсөн таван жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын гэмт хэрэгт 1784 хүн холбогджээ

923 гэмт хэрэгт 1784 хүн холбогдон шалгагдсан ба өсвөр насны хүүхэд, залуучууд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь нэмэгдэх хандлагатай байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнгөрсөн таван жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын гэмт хэрэгт 1784 хүн холбогджээ
Өнгөрсөн таван жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын гэмт хэрэгт 1784 хүн холбогджээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн таван жилийн байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой 923 гэмт хэрэгт 1784 хүн холбогдон шалгагдсан ба өсвөр насны хүүхэд, залуучууд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь нэмэгдэх хандлагатай байна.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг таних арга, илрэх шинж тэмдгийн талаар сургалтын материал бэлтгэн эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч нарт мэдээлэл өгөх ажлыг тогтмол зохион байгуулж байгаа аж.

Тухайлбал, Энэ оны эхний есөн сарын байдлаар төрийн 11, төрийн бус 29, ерөнхий боловсролын 12 сургуулийн 110 багш, сурган хүмүүжүүлэгч, ахлах ангийн 500 сурагчийн 450 эцэг эх, асран хамгаалагч, нийт 52 байгууллагын 1200 гаруй хүнд мэдээлэл өгчээ.

Түүнчлэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, мэдээлэл авах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, их дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай холбогдохыг уриаллаа.

Хуваалцах