Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнгөрөгч долоо хоногт АТГ-т 164 өргөдөл, гомдол иржээ

Авлигатай тэмцэх газарт энэ сарын 15-ны байдлаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгуулахаар хандсан нийт 199 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авснаас 164 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шалгаж шийдвэрлэсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнгөрөгч долоо хоногт АТГ-т 164 өргөдөл, гомдол иржээ
Өнгөрөгч долоо хоногт АТГ-т 164 өргөдөл, гомдол иржээ. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газарт энэ сарын 15-ны байдлаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгуулахаар хандсан нийт 199 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авснаас 164 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шалгаж шийдвэрлэсэн байна.

Хяналт шалгалтаар хамаарал бүхий этгээдийн хувийн эрх ашгийг хөндсөн захиргааны акт гаргасан, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, хандив, туслалцаа авсан аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулж давуу байдал олгосон, ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөлд мэдэгдэл, тайлбар гаргаагүй зөрчил нэлээд илэрсэн бөгөөд зөрчлийг арилгуулахаар холбогдох байгууллагад үүрэг чиглэл өгч, хууль тогтоомж зөрчсөн нийт 38 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна.

Хуваалцах